• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХОЁР ӨРХӨД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ОЛГОЛОО

Болзошгүй галын аюулд өртөж, орон гэргүй болсон Алтанбулаг, Баянчандмань сумын хоёр өрхөд аймгийн Засаг даргаас хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн гэр олголоо. Баянчандмань сумын өрхийн тухайд орон нутагтаа өөрсдийн мэдлэг, чадвараар хөдөлмөрлөж яваа 4 хүүхэдтэй залуу гэр бүл юм. Тус сумын удирдага, иргэдийн зүгээс хандивын аян эхлүүлж дээрх өрхөд байшин барьж өгөхөөр барилгын ажлыг эхлүүлээд байна. Мөн МУЗН-ээс ахуйн хэрэглээний зүйлс, сумын ИТХ-ын төлөөлөгчийн зүгээс 200 мянган төгрөгийг гардуулан өглөө.

2021-10-08 10:29:36