• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТАЗ-ийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс ажил эрчимжүүлэх үүрэг өглөө
Өнгөрсөн хугацаанд ТАЗ-ийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 4 агентлаг, 14 сумын Засаг даргын Тамгын газарт эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.
 Зөвлөн туслах ажил нь
1. УИХ-ын төрийн байгуулалтын хорооноос өгсөн үүрэг, чиглэлийг хангах ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх.
2. Төрийн албаны хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх замаар төрийн байгууллагуудын захиргаа, хүний нөөцийн үйл ажиллагаанд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилго агуулсан юм.
Энэ хүрээнд 18 байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, 160 гаруй албан хаагчтай уулзан зөвлөгөө мэдээллээр хангалаа.
Зөвлөн туслах ажлын хэсгүүдээс ирүүлсэн дүгнэлтэд тулгуурлан Салбар зөвлөлийн 2021 оны 16 дугаар тогтоол гаргаж, сум, агентлаг, байгууллагын төсвийн шууд захирагч нарт "Ажил эрчимжүүлэх тухай" үүргийг өгөөд байна.
2021-09-22 00:00:00