• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“Хот хөдөөгийн сэргэлт”-ийн улсын ажлын хэсгийн Арвантавдугаар хуралдаан болж, тус хуралдаанд 21 аймгийн дэд ажлын хэсэг цахимаар оролцлоо.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөдөөгийн сэргэлтийн чиглэлээр гарсан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг Төвийн бүсийн аймгуудыг төлөөлж Төв аймгийн Засаг даргын орлогч Г. Сурмаа танилцууллаа. Төвийн бүс хот хөдөөгийн сэргэлтийг бүсчилсэн хөгжилтэй уялдуулан хэрэгжүүлэх бөгөөд Төвийн бүсэд: • Дархан-Уул аймаг-Арьс шир боловсруулах үйлдвэр –Төв бүсийн аймгууд түүхий эд нийлүүлэх • Өвлийн хүлэмжийг Төвийн бүсэд байгуулах • Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж борлуулдаг, засвар үйлчилгээний төв байгуулах • МСҮТ, Политехникийн коллежуудыг түшиглэн боловсон хүчин бэлтгэх • Газар тариалангийн бүс нутагт онцгой албан татвараас чөлөөлөх • Хотоос хөдөө рүү шилжин явагсдад зориулсан-ТУСГАЙЛСАН зээл гаргаж үр дүнг тооцох зэрэг санал гарган танилцууллаа. 2022, 2023 оны байдлаар төвийн бүсэд 11981 иргэн шилжин ирсэн бөгөөд орон нутагт шилжин ирсэн иргэдийн 29.1 хувь нь Төвийн бүсэд шилжин ирсэн байна
2024-03-29 14:00:00