• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ШАР УСНЫ ҮЕРИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
Аймаг, сумын хэмжээнд шар усны үерийн үед авах хариу арга хэмжээг шуурхай, харилцан ажиллагааны хүрээнд зохион байгуулах, үүссэн цагийн байдлыг үнэлж шийдвэр гаргах, штабын жигдрэлт, удирдах бүрэлдэхүүний болон томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор зохион байгуулж буй сургуулийг астрономийн 8 цаг, оперативын 48 цагийн багтаамжтайгаар гурван үе шаттай зохион байгуулж байна. Команд штабын сургуулийн давуу тал нь суурь мэдлэгээ практик дээр бататгаж зохион байгуулагддаг гэдгээрээ онцлогтой. Ингэснээр аймаг, сумдын Онцгой комисс, шуурхай штабын гишүүд, мэргэжлийн ангийн гишүүд гамшгийн үед хэрхэн нэгдсэн удирдлага зохион байгуулалттайгаар ажиллах талаар болон үүсэж болзошгүй нөхцөл байдалд үндэслэн өгөгдсөн цагийн байдлыг үнэлж, байр зүйн зурагт оруулах чадвар, гамшгийн үед ажиллах мэдлэг чадварыг эзэмшихээс гадна гамшгийн үеийн төлөвлөлт, бэлэн байдал, аврах, хор уршгийг арилгах, эрсдэлийг тооцож тодорхойлох чадварыг олж авах боломжтой. ОБЕГ-ын Тасгийн дарга, Хурандаа Ж.Дамдинсүрэнгээр удирдуулсан энэ удаагийн команд штабын сургуульд аймаг, сумдын Онцгой комисс, шуурхай штабын гишүүд болон дундын хянагч нар, мэргэжлийн албадын бүрэлдэхүүн оролцож байна.

 

2024-03-29 09:00:00