• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ЦАХИМ ШИНЭЧЛЭЛТ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтэстэй хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба цахим шинэчлэлт” чадвхи бэхжүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтад Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд цахимаар доорхи сэдвүүдийн хүрээнд илтгэл мэдээлэл өгч, 27 суманд шаардлагатай тоног төхөөрөмж гардуулан өглөө.  Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, үр ашиг ба цахим шинэчлэл  Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, цаглавар болон хэрэгжилт, санхүүжилт хууль, эрх зүйн орчин, хэрхэн хэрэгжүүлэх  Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд төсөл төлөвлөх, аргачлал болон цахим систем Тус сургалтад 27 сумын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан албан хаагчид болон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газар, Барилга захиалагч, орон сууцны корпараци зэрэг байгууллагуудын төлөөлөлүүд оролцон Төсвийн хөрөнгө оруулатын үр ашгийг нэмэгдүүлэх, ил тод нээлттэй байлыг сайжруулах, олон нийтийн оролцоог бий болгох, хүртээмжтэй байх талаар харилцан санал бодлоо солилцлоо. Мөн Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд анхан шатны нэгж болох сум, дүүргийн саналыг 4 дүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд цахим системээр авахтай холбоотой сумдын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан албан хаагчидад цахим системд нэвтрэх хэрэглэгчийн эрх нээж, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын системд нэвтэн дадлага сургуулалт хийсэн ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо.

 

2024-03-28 10:00:00