• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БООМТЫН СЭРГЭЛТ ҮНДЭСНИЙ ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас "Алсын хараа -2050" урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн "Шинэ сэргэлтийн бодлого" -ыг хэрэгжүүлж байна. "Шинэ сэргэлт"-ээр эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах суурь нөхцлийг бүрдүүлэх, үүний тулд хөгжлийг хязгаарлагч хүсэн зүйлсийг шийдвэрлэхээр тодорхойлсон үндсэн 6 зорилтын нэг "Боомтын сэргэлт" юм. Монгол улс боомтын сэргэлтийн амжилтаа бататган, хөгжлөө түргэтгэх бодлогын тэргүүнд өөрийн улсын гадаад худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн бодлого хөрш орнуудын хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулан хөгжүүүлэхийн тулд бодлого тодорхойлогчид, салбарын судлаачид, бизнесийн байгууллагууд харилцан ажил хэрэгч санал өрнүүлэн солилцож, цаашид талуудын хамтын ажиллагааг дэмжин, өнгөрсөн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэхээр чуулж байна. Манай аймгийн хувьд Хөшгийн хөндийд Агаарын замын боомт үйл ажиллагаа явуулж байгаа ба хуурай замын боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулан Хөшгийн хөндийд олон улсын хуурай боомт, логистикийн төв байгуулах судалгаа төлөвлөлтийг эхлүүлээд байна.
2024-03-26 12:00:00