• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР БНХАУ-ЫН ЖЯНСУ МУЖИЙН ҮШИ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

БНХАУ-ын Жянсу мужийн Үши хотын “Үши Хун Юаньхуй худалдаа ХХК”-ын төлөөлөгч Юн Хуйпин, Жан Юнфэй нар БНХАУ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Нэг бүс-Нэг зам” төслийн хүрээнд манай аймагт зочилж, тэднийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Төв аймагт хэрэгжүүлж буй томоохон төсөл болох “2000 айлын орон сууцны хороолол”, “Манзуширын түүхэн дурсгалт газрыг түшиглэсэн, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор” байгуулах төсөл зэрэгтэй танилцаж, цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.

2024-03-25 09:00:00