• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 303 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Удирдлагын академид зохион байгуулж байна. Багийн Засаг дарга нарт засаглал, иргэдийн оролцоо, орон нутгийн чиг үүрэг, хууль тогтоомжийн хэрэглээ, манлайллын асуудлаар мэдлэг олгож, тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, төсөл боловсруулах, хамтран ажиллах арга, ур чадвар эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршиж байна. Цаашид багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт нь байнгын тогтвортой хэрэгжих сургалтын цогц систем болж төлөвших юм. Манай аймаг 27 сум 97 багтай. Аймгийн Засаг даргын захирамжаар засаг захиргааны анхан шатны нэгж багийн хөгжлийг хангах зорилгоор "БАГ-97” төслийг батлан 2018-2024 онуудад хэрэгжүүлж, багийн үйл ажиллагааг дэмжих, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг сайжруулах зорилгоор багийн төвүүд шинээр барих, засварлах, багийн Засаг дарга, багийн эмчийг унаажуулах, багийн техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн хангалтыг ээлж дараатай сайжруулах ажлыг үе шаттай хийж гүйцэтгэж байна. Түүнчлэн "Баг-97" төслийн хүрээнд хамгийн олон хүн амтай Батсүмбэр сумын дөрвөн багийн албан ажлын хэрэгцээнд зориулж аймгийн төсвөөс “Пробокс” автомашиныг шийдвэрлэсэн бөгөөд сургалтын үеэр гардуулж өглөө.

 

2024-03-22 12:00:00