• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР ОХУ-ЫН ТӨВ СИБИРИЙН / КРАСНОЯРСК/ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НОЁН ШАГЕЕВ РАФАЭЛЬ МАРСОВИЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар аймаг, орон нутгийн өнөөгийн байдал, эдийн засаг, цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх боломжтой салбарын талаар танилцуулсан бол ОХУ-ын Төв Сибирийн / Красноярск/ Худалдаа, аж үйлдвэрийн танхимын холбооны Ерөнхийлөгч ноён Шагеев Рафаэль Марсович өөрийн хотын онцлог хийгээд хамтран ажиллах салбарын талаар саналаа илэрхийллээ. Төв аймаг, ОХУ-ын Красноярскийн хязгаар нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, логистик, дэд бүтэц зэрэг адил талыг түшиглэн хөгжүүлэхээс гадна Хөдөө аж ахуйн салбартай хамтран ажиллах боломжтойг онцолж байв. Сайн чанарын улаанбуудай, төмсний үр, техник, тоног төхөөрөмж, модны суулгац үржүүлэх хүлэмжийн цогцолбор аж ахуй, боловсруулах үйлдвэр барьж байгуулах, малын үүлдэр, угсааг сайжруулах, махыг экспортод гаргах, Төв аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах дэлгүүрийг ОХУ-ын Красноярскийн хязгаар нутагт байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан санал солилцож, хоёр орны хоорондын харилцаанд шинэ боломжуудыг нээлээ.
2024-03-21 10:00:00