• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХЭЛМЭГДЭСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ
Өнөөдөр 9 сарын 10 буюу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр юм.
Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдний нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 1990 оны 12 сард Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссыг Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулсанаас хойш 31 жил өнгөрчээ.
Энэ хугацаанд улсын хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийг холбогдох материалуудад тулгуурлан бүртгэж, шүүх, хууль цаазын баримт бичгээс шүүн гаргаснаар 1922-1989 онд нийт 36 мянга орчим хүн хэлмэгдүүлэлтэд өртсөн судалгаа гарч, 31.1 мянган хүний хэрэг хилс болох нь тогтоогдож цагаатсан байна.
Монгол Улсын Их Хурал 2018 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олгох тухай хуулийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулан баталсанаас хойш аймгийн ИТХ нь 2020-2021 оны хагас жилд хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, хүүхэд нийт 39 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн нөхөх олговорыг олгоод байна.
Төв аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос өнөөдөр хэлмэгдэгсдийн ар гэрт хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардуулж, ИТХ-ын дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ц.Жамбалсүрэн өргөн нэвтрүүлгээр хүндэтгэлийн үг хэлж тэдний талаар хийсэн түүхэн баримтат киног иргэдэд үзүүлж залуу хойч үедээ хэлмэгдүүлэлтийн хор уршгийг таниулах зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа. Мөн энэ өдөр замын цагдаагийн тасагтай хамтран замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн гэрлээ асааж хөдөлгөөнд оролцлоо.
Эх сурвалж: Төв аймгийн ИТХ-ын ажлын алба
2021-09-11 12:08:53