• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ – ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” УРИАНЫ ЖИЛИЙН НЭЭЛТ
Төв аймаг өнөөдөр “Залуучуудын манлайлал – Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” – урианы жилийн нээлт, Түүхт ой-бүтээн байгуулалтын жил” – урианы жилийн хаалтын үйл ажиллагаа, Сумдын 2023 оны үйл ажиллагааг дүгнэх, сумдын Засаг дарга нартай Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний гэрээ байгуулах арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, 27 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, аймгийн хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид, оюутан залуучууд оролцож байна. Арга хэмжээний эхэндУ ИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Ж.Батжаргал мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн бол аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нээж үг хэлэв. Үүний дараа аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Аймгийн 2023 оны ажлын үр дүн, 2024 онд дэвшүүлсэн зорилт, анхаарах асуудал”-аар мэдээлэл хүргэсэн юм.

 

2024-03-19 12:00:00