• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
НҮБ-ын Хүүхдийн сангийн 2024-2025 онд хэрэгжих 1.550.550 ам долларын санхүүжилттэй “Улс орны хөтөлбөр”-ийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны төлөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар гарын үсэг зурлаа. - Хүүхэд, өсвөр үе, эмэгтэйчүүдийг хоол тэжээлийн шим тэжээллэг, хүртээмжтэй хооллолт болон эрүүл амьдралын хэв маягийг дэмжих - Бага насны болон өсвөр насны боловсролын чанар хүртээмж хязгаарлагдмал хүүхдүүд цахим шилжилтэд шилжих суурь болон зөөлөн ур чадварыг эзэмших, суралцах тэгш боломжоор хангах - Хүүхэд, өсвөр насныхан, гэр бүл, асран хамгаалагчийн халамжаас гадуур сургууль, албан байгууллага, олон нийтийн газар, цахим зэрэг бүхий л орчинд хүчирхийлэл, хүүхэд хагааллын үр дүнтэй, чанартай тогтолцоо, үйлчилгээнд хамрагдах боломжийг орон нутгийн түвшинд хүртээмжтэй болгох - Орчны бохирдол, байгаль орчны доройтлыг бууруулах, тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах хүүхэд, өсвөр үеийнхний чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.
2024-03-19 09:00:00