• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЯПОН УЛСЫН ЖАЙКА ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл-2" үйл ажиллагаатай холбогдуулан Токио дахь төвийн төлөөлөгчид Төв аймагт ажиллан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар хамтран зорилтот хүүхдүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлж буй талаар танилцаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдтэй үр дүнгийн уулзалт зохион байгууллаа. Уг төслийн II шат Төв аймагт амжилттай хэрэгжиж байгаа юм. Тэгш хамран сургах боловсролыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилт бүхий тус төслийн үр дүнд тусгай хэрэгцээт хүүхдийн 60,4 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
2024-03-18 09:00:00