• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУД ЗУУНМОД ХОТНОО ЧУУЛЖ БАЙНА
Монгол Улсад Үндэсний Сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ойг тохиолдуулан үйл явдлын халуун мөр дээр үзгээрээ илд хийж, үгээрээ бамбай болон зогсдог Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, зураглаачид, найруулагчид, инженер техникийн ажилтнууд энэ өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо чуулж, Спортын наадмаа зохион байгуулж байна. Энэхүү спортын наадамд ТВ5, ТВ8, ТВ9, МҮОНРТ, NTV, ЕТV, Eagle news, SBN, C1, Боловсрол, Msports.mn, Breakingnews.mn, Өглөөний сонин, Erennews.mn, Arslan.mn, 24tsag.mn, Itoim.mn, News.mn, Zogii.mn, Nuuts.mn, Mpa.mn, Gogo.mn, Цахиур.мн, Лайв.мн, Tovch.mn, ivoice.mn, Ubn.mn, Bolod.mn, Хэвлэлийн төлөөлөгч нарын нэгдсэн баг, Хэвлэл мэдээллий Волейбол клуб, HumanZ, Архангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгуудын Сэтгүүчдийн нэгдсэн эвлэлийн 43 багийн 400 орчим тамирчид Холимог волейбол, сагсан бөмбөг, дартс, буухиа гэсэн спортын 4 төрөлд 69 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Энэ жилийн спортын наадмыг Төв аймгийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн салбар зөвлөлөөс зохион байгуулж байна. Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллаж байгаа дэмжигч байгууллагууддаа Талархал илэрхийлье. Нийт баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье. Биеийн тамир мандтугай. Ура
2024-03-16 18:00:00