• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Ж.Мөнхбаяр захирагчтай зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Дэд хурандаа Г.Дүнжингарав захирагчтай зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Хурандаа Ш.Гантулга захирагчтай зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хамт олонд Засаг дарга Д.Мөнхбаатар

Улсын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч Төв аймгийн ихэнх сумд цасан бүрхүүлтэй, зудын байдалд шилжсэн. Энэхүү хүнд цагт Аймгийн Онцгой комиссын гаргасан хүсэлтийг хүлээн авч, эдийн засгийн гол салбар болох мал аж ахуйд учирсан хүндрэлийг хохирол багатай давахад дэмжлэг үзүүлж, томилгоот бүлгүүдийг гаргаж малчин өрх, ард иргэдэд хүн хүч, туулах чадвар сайтай техник хэрэгслүүдээр тусламж үзүүлж, цасанд боогдсон зам давааг нээх, өвс тэжээл хүргэх, цасанд дарагдсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлсэн Бригадын генерал Ч.Цогтжаргал командлагчтай Хуурай замын цэргийн командлал, Хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Дэд хурандаа Г.Дүнжингарав захирагчтай зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Хурандаа Ш.Гантулга захирагчтай зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хамт олонд Засаг дарга Д.Мөнхбаатар талархал хадгалуулж, хүндэтгэл үзүүллээ.

2024-03-15 16:00:00