• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БНМАУ-ЫН БААТАР ДУЛАМДОРЖИЙН САМДАНГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн удирдлагууд, Хуурай замын цэргийн командлал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Зуунмод хотын удирдлагууд Монгол улсын баатар Дуламдоржийн Самдангийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Монгол улсын баатар Д.Самдан 1916 онд Төв аймгийн Борнуур суманд төрсөн. 1939 оны намар Японы эзэрхгүүд Д.Самдангийн алба хааж байсан цэргийн ангийг бүслэн авахыг оролдоход тэр анги байрлалаа өөрчилж ашигтай байр эзлэх тушаал авчээ. Д.Самдан пулемётын мэргэн галаар өөрийн ангийг дайсны довтолгооноос хамгаалах үүрэг хүлээжээ. Японуудыг 50 метр хүртэл зайд ойртох үед пулемётоор ширүүн гал нээж, хиаруулсан байна. Япончууд түүний зүг дайрч ирэх үед сум нь дуусаж, гардан байлдаанд орохдоо пулемётынхаа улайдсан гол төмрөөр дайсныг цохиж унагасаар байв. Зөвхөн пулемётоороо 12 дайсныг цохиж устгахдаа улайдсан гол төмрийг атгаж байлдсанаас гарынх нь алга наалдаж, шөрмөс нь атгаастайгаа татсан тул пулемётых нь хамт оршуулсан гэдэг. Халх голын байлдаанд эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж, дайсны давуу хүчтэй тулалдан дайсанд бүслэгдэх аюулаас өөрийн хороог аварч гарамгай гавьяа байгуулан баатарлагаар амь үрэгдсэн Дуламдоржийн Самданд 1973 онд Төв аймгийн 50 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цол нэхэн олгожээ.

 

2024-03-15 11:00:00