• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
27 СУМЫН 60 ӨРХ ТАВАН ХАНАТАЙ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Залуучуудын манлайлал - Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд хэрэгжиж байгаа “Гэр” төсөлд хамрагдсан 27 сумын 60 өрхөд таван ханатай өргөө цагаан гэрийн “Батламж”-ийг гардууллаа. Иргэдийнхээ ая тухтай амьдралыг тэтгэж, гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгал дунд аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Гэр” төслийг найман жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, үүний үр дүнд 27 сумын 97 багийн 572 өрхийг өргөө гэртэй болгосон байна.

 

2024-03-15 09:00:00