• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ХХААГ МОНГОЛЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХОЛБОО БОЛОН МОНГОЛЫН ЖИМС, ЖИМСГЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОЖ, УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Уулзалтын үеэр Монголын байгаль хамгаалах холбоо болон Монголын жимс, жимсгэний үндэсний холбоо хамтран “Төв аймгийн Жаргалант суманд жимс жимсгэнэ, зөгийн аж ахуйг сэргээн хөгжүүлэх үйл ажиллагаа 2024-2028 он” төслийн саналыг танилцуулж, аймаг орон нутагтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Уулзалтад Төв аймгийн Аймгийн засаг даргын орлогч Г.Сурмаа, ХХААГ-ын газрын дарга Н.Гантулга болон холбогдох албаны мэргэжилтнүүд,
Монголын жимс, жимсгэний холбоог төлөөлж: Д.Насанжаргал-Ерөнхийлөгч Д.Хандсүрэн- ХААИС- ийн дэд профессор, доктор Х.Цэвэлмаа- МУИС, Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Х.Мөнхтүвшин- ХААИС-ийн багш
Монголын байгаль хамгаалах холбоог төлөөлж: Н.Бадамханд-Ерөнхийлөгч Х.Отгонбилэг- Байгаль орчны гавьяат ажилтан, Байгаль эх дэлхий сонины эрхлэгч, Биологийн ухааны доктор Д.Энэбиш- Байгаль орчны гавьяат ажилтан С.Сарантуяа- Монголын байгаль хамгаалах холбооны албаны дарга Д.Доржсүрэн- Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Батболд- Төв аймгийн салбар зөвлөлийн дарга В.Сүхбаатар- Төв, Жаргалант сумын ахмадын холбооны дарга н.Сүхнацаг- Төв, Жаргалант сумын агрономич нар оролцлоо.
2024-03-13 12:00:00