• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА
Өнөөдрийн шуурхай хурлаар Шар усны үер үүсэж болзошгүй байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: аймгийн төв Зуунмод хотын хэмжээнд байрлалтай үерийн далан, шуудууг цэвэрлэх, арилгах замаар усыг чөлөөтэй урсгах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг нэгдсэн байдлаар зохион байгуулах Зуунмод хотын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох Шар усны үерээс урьдчилан сэргийлэхэд айл өрх, ард иргэдийн оролцоо нэн чухал. Иймд иргэд, айл өрх бүр өөрсдийн хашаа, гэр, барилга байгууламжийг тойруулан шуудуу татах, далан хийх, зэрэг ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
Мөн аймгийн Эрүүл мэндийн газраас Зуунмод хот болон Онцгой байдлын газар, мэргэжлийн байгууллагуудад нэг удаагийн халдвар хамгаалалтын хувцасыг олгохоор шийдвэрлэлээ. Аймгийн хэмжээнд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулаад УОК руу явуулсан. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тодорхой үүрэг чиглэл өгөгдлөө.
2024-03-13 09:00:00