• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ 2024" ТЭМЦЭЭНД 14 БАЙГУУЛЛАГЫН 500 ГАРУЙ ТАМИРЧИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт ойг тохиолдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг "ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2024" тэмцээн эхэллээ. Тэмцээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын баг, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Зэвсэгт хүчний 334 дүгээр анги, Хилийн цэргийн 0267 анги, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн Тамгын газар, Тагнуулын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Татварын хэлтсийн баг, тамирчид оролцож, волейбол, сагсан бөмбөг, даам, теннис, дартсын төрөлд ур чадвар, авхаалж самбаа, оюун ухаанаа дайчлан өрсөлдөж байна. Тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа тодруулах юм. “Эх орны төлөө-2024” тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдад амжилт хүсье.

 

2024-03-12 13:00:00