• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛГҮЙ АЖИЛЛАХ МЭДЭГДЭЛ
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлж жил бүр “МЭДЭГДЭЛ” гаргадаг. 2024 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг аймгийн Засаг даргатай үзэглэх үйл ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 32 байгууллагын 37 удирдах албан тушаалтан, аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлогын 6 хэлтсийн дарга, төрийн захиргааны 63 албан хаагч АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛГҮЙ АЖИЛЛАХ “МЭДЭГДЭЛ”-д гарын үсгээ зурж баталгаажууллаа.
2024-03-11 09:00:00