• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЭРХМИЙН ДЭЭД ИЖИЙ” НАРЫГ АЛДАРШУУЛАХ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны баярын өдөр тохиож байна. Энэ өдөр Төв сайхан нутгийн мянга мянган ээжүүдийн төлөөлөл “Монгол туургатан театр”-ын их танхимд хуран цугларлаа. Улс, аймаг, орон нутгийнаа хөгжлийн төлөө залуу нас, мэдлэг чадвар, ур ухаанаа зориулж явсан, зориулсаар байгаа эрхэм сайхан ээжүүдийн төрүүлж өсгөсөн үр хүүхдүүд нь улс эх орон, төв нутгийнхаа нэр алдрыг дэлхийд цуурайтуулж, салбар салбартаа амжилт гаргасаар байгаа билээ. “ЭРХМИЙН ДЭЭД ИЖИЙ”-ээр: - Лувсанжамбын Цогзолмаа - Гонгорын Цэрэндолгор - Лувсангомбын Чаминчулуун - Дашдоржийн Ичинхорлоо - Гөлгөөгийн Наранцэцэг - Өлзийбилэг Долгорсүрэн - Бишүүбазарын Дашзэгвэ - Жүгдэрнамжилын Цэрмаа - Рэгжийбуугийн Отгонцэрэн нарыг шалгаруулж хүндэтгэл үзүүллээ.
2024-03-08 09:00:00