• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХЭЗХ-ИЙН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Зөвлөгөөн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүлд танхимд эхэллээ. Зөвлөгөөний эхэнд аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга С.Магнайбаяр “Хууль зүйн бодлогын товч мэдээлэл”, “Хууль сахиулах байгууллагын шуурхай зөвлөгөөний 2024 оны хуваарь батлах тухай” асуудлыг танилцуулсан бол зөвлөгөөнд оролцогч аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүх шинжилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийн удирдлагууд “2023 оны ажлын гүйцэтгэл үр дүн”, “2024 онд дэвшүүлсэн зорилт, анхаарах асуудал, тулгамдаж буй асуудлууд”-аа танилцууллаа.

2024-03-06 12:00:00