• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2024 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн хурлаар: 1. 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай; 2. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 402 дугаар тогтоолоор “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах; 3. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 448 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталсантай холбогдуулан “Эрүүл мэндийн магадлалын зөвлөл”-д ажиллах иргэний төлөөлөлд санал хүргүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2024-03-06 09:00:00