• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙГ "БИДНИЙ БАХАРХАЛ" УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг Эх орончдын өдөр болгон тэмдгэлэдэг. Энэ жил "Бидний бахархал" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд "Залуучуудын манлайлал-Гэр бүлийн дэмжих урианы жил" , Ахлагчийн жилийн хүрээнд "Бидний бахархал" арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга , дэд хурандаа Т. Төмөрчөдөр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын сургагч ахлагч Ч. Олдохбаяр, аймгийн "Ураг удмын холбоо" -ны тэргүүн Ч. Жадамба нар оролцож эх орны үнэ цэн, залуу үеийн манлайлал, Цэргийн албаны мөн чанар, үнэлэмжийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэсэн юм. Уг арга хэмжээнд Зуунмод сумын Төв Политехник коллэж, Ерөнхий боловсорлын сургуулиудын ахлах ангиын 400 суралцагч, багш нар оролцлоо. Мөн энэ өдөрт зориулж "Монгол туургатан театр" -т Батлан хамгаалах, зэвсэгт хүчний үйл ажиллгааг сурталчилж зэвсгийн үзэсгэлэнг дэлгсэн бол аймгийн Музейн үзмэрийн танхимд "Бидний бахархал" үзэсгэлэнг дэлгэж, олон нийтэд хүрлээ. Дашрамд дурдахад "Бидний бахархал" үзэгслэн 7 хоногийн хугацаанд аймгийн Музейн танхимд дэлгэгдэх тул иргэд та бүхэн үнэ төлбөргүйгээр үзэж сонирхох боломжтой.

2024-03-01 19:00:00