• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД, ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Д.БОДООГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, агентлаг, байгууллагын дарга нар, төрийн албан хаагчид Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө. Д.Бодоо нь 1885 онд Манзушир хутагтын шавь Дэндэвийн отогт (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум) төрсөн. Ардын намыг үүсгэн байгуулалцаж, ардын хувьсгалд оролцож явсан түүнийг 1922 оны Наймдугаар сарын 31-нд “Эх орноосоо урвасан” хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. Улмаар 1997 оны Зургаадугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн 236 тоот тогтоолоор Догсомын Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон, нэр төрийг нь цагаатгажээ. Үүний дараа аймгийн музейн үзмэрийн танхимд дэлгэгдсэн Батлан хамгаалах зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зэвсгийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
2024-03-01 17:00:00