• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“И-МОНГОЛ АКАДЕМИ”-ААС ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ, ОРОН НУТГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДАХИН ЗАГВАРЧИЛЖ БАЙНА
Монгол Улсын Их Хурлын 2021 оны “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 106 дугаар тогтоолоор “Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах ажлын хүрээнд орон нутагт үзүүлдэг үйлчилгээг дахин загварчлах, шинээр үзүүлэх үйлчилгээний саналыг авч, орон нутагт харилцан адилгүй үзүүлдэг 145 үйлчилгээг 1 стандартад оруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор манай аймагт И-Монгол академи УТҮГ Салбар дундын зохицуулалтын газрын Шинжээч Б.Дуламсүрэн, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баянбилэг, Систем нэгтгэлийн газрын ахлах хөгжүүлэгч Т.Өсөхбаяр, ахлах системийн шинжээч С.Цэвээнсүрэн нар 2024 оны 02 дугаар сарын 29, 03 дугаар сарын 01-ны өдрүүдэд ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Орон нутгийн үйлчилгээг дахин загварчлах, Шинээр цахимжуулах үйлчилгээний судалгааг гаргах, Хэрэглэгчийн судалгаа авах зэрэг ажлыг хийж Төв аймгаас цахимаар үзүүлдэг 60 үйлчилгээний мэдээллийг шинэчлэн загварчлах юм. Монгол улсын хэмжээнд И-Монгол систем 1,7 сая хэрэглэгчтэй 86 байгууллагын 1173 төрлийн үйлчилгээг 41 сая удаа үзүүлэн ажилласан байна. Төв аймгийн хувьд И-Монгол системд 48646 иргэн бүртгэгдэж 2023 онд нийт 16507 хүн хуулийн этгээдэд операторын горимоор үйлчилгээ үзүүлж, Төв аймгийн 10 байгууллагын 55 үйлчилгээг нэвтрүүлэн нийт 416 удаагийн үйлчилгээг үзүүлжээ. Төв аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс

 

2024-03-01 12:00:00