• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
Зорилго:
Төрийн болон төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж, Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор 2024 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг ил тод нээлттэй зарлаж сонгон шалгаруулах. Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааны чиглэл: - Нийгмийн эрүүл мэнд, эрүүл, зөв хооллолт, нийгмийн хамгаалал, нийгмийн халамж үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлэх, иргэд олон нийтийн оролцоог хангах; - Хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, шинжлэх ухаан техникийн дэвшилтэт ололтыг эзэмшүүлэх зорилтын хүрээнд урлан бүтээх, зохион бүтээх, оюун ухаан, авьяас чадварыг нь хөгжүүлэх зэрэг дугуйланг хичээллүүлэх (тусгайлсан сургалтын гэрчилгээтэй байх шаардлагатай); - Хүүхэд, залуучуудыг боловсрол, соёл урлаг, спортоор дамжуулан хүмүүжил, төлөвшил, хөгжил, оролцоог нэмэгдүүлэх цогц, сургалт, нөлөөллийн арга хэмжээ; - Хүүхэд, залуучуудын гадаад хэлний мэдлэгийн түвшинг ахиулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад болон насанд хүрэгчдийг IELTS шалгалтад бэлдэх, олон улсын сургуулийн хөтөлбөрийн дагуу их сургуульд элсэн орох чиглэлээр сургалт зохион байгуулах; - Хөвгүүд, эрчүүдийн эрүүл зөв аж төрөх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах замаар чанартай урт наслалтыг дэмжих чиглэлээр судалгаа, сургалт, нөлөөллийн арга хэмжээ; - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт, соёл урлагийн авьяас чадварыг хөгжүүлэх замаар тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээ; - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчийн хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдээ нийгмийн идэвхитэй гишүүн болгоход чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээ; - Төрийн болон төрийн бус байгууллагуудын манлайллын ур чадварыг хөгжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээ; - Угийн бичиг хөтөлдөг өрх, гэр бүлийн тоог нэмэгдүүлж, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн арга хэмжээ; - Хүүхэд залуучууд, гэр бүлд сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо хийх, сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах; - Архидан согтуурахтай тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангаж согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх, архины хамааралтай иргэд, хүчирхийлэл үйлдэгчдийг нийгэмшүүлэх, зан үйлд нөлөөлөх сэтгэл заслын сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах; Тавигдах шаардлага: -Төслийн хэрэгцээ шаардлага, зорилго, зорилт хүрэх үр дүн, ажлын төлөвлөгөөг тодорхойлсон байх - Зорилтот бүлгээ зөв тодорхойлох - Төсөв болон санхүүгийн тооцоо тодорхой байх - Төслийн санхүүжилтийн дээд хэмжээ 3.0 сая хүртэлх байх (Төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг байгууллагууд хамаарахгүй) - Төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулах (Шагнал урамшуулалд зарцуулахгүй байх) - Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага байх - Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх - Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр ажлын тайлан, санхүүгийн баримтыг ирүүлсэн байх (2023 онд Хамтран ажиллах гэрээ байгуулж хэрэгжүүлсэн ажлын тайлан, санхүүгийн баримт ирүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй ТББ-аас төсөл хүлээн авахгүй)-Төсөл хэрэгжүүлэх хугацаа, үндэслэл, шаардлага, зорилго, зорилт, хүрэх үр дүн Төсөл хүлээн авах хугацаа: -Төслийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1800 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст ажлын өдөр, ажлын цагаар хүлээн авна. (цаасан сууриар болон цахимаар tov.gov.nbh@gmail.com) Төсөл сонгон шалгаруулах, гэрээ байгуулах хугацаа: -Төслийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 15
Төсөл хэрэгжих хугацаа: -Төсөл 2024 оны 04 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжинэ.
2024-03-01 09:00:00