• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НЭГТГЭЛ, АНГИУДЫН ТОМИЛГООТ БҮЛГҮҮД СУМДАД АЖИЛЛАСААР БАЙНА
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга Дэд хурандаа Э.Билэгсайханаар ахлуулсан гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх томилгоот бүлгүүд 2024 оны 02 дугаар сарын 27-ноос эхлэн Төв аймгийн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Алтанбулаг, Бүрэн, Баян-өнжүүл, Эрдэнэсант, Өндөрширээт зэрэг сумдад нэмэлт хүч ажиллаж эхэллээ. Зэвсэгт хүчний 5-н нэгтгэл, ангиудын офицер, ахлагч нарын бүрэлдэхүүн 80 албан хаагч, 7 нэгж техниктэйгээр бүлэг болж, зам гаргах, цасанд дарагдсан айл өрхийг цаснаас гаргах, өвс тэжээл, ачих, хүргэх, шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэхээр томилогдон ажиллаж байна. Тус аймагт ажиллах хүн хүч техникийн ажлуулах шийдвэр гаргасан Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын дарга, удирдлага хамт олонд сумдын удирдлага, малчид халуун дотноор хүлээн авч талархаж байгаагаа илэрхийлж байна. Мэдээний эх сурвалж: АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ

 

2024-02-28 18:00:00