• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“DESERET” ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГААС МАЛЧДАД ЗОРИУЛАН 45 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Аймгийн хэмжээнд үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулан малчдадаа туслах, хүнд хэцүү үеийг даван туулахад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, иргэдийн тоо нэмэгдсээр байна. Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл нар “DESERET” олон улсын энэрлийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “DESERET” олон улсын энэрлийн байгууллагаас 150 өрхийн хэрэгцээнд зориулан 45 сая төгрөгийн хүнс, эм, ахуйн багцыг хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр манай аймаг “DESERET” олон улсын энэрлийн байгууллагатай “Зуд, онцгой байдал”-ын үед хамтран ажиллах гэрээг байгуулсан юм.

 

2024-02-28 16:00:00