• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.САРАН-ЭРДЭНЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СУМАНД АЖИЛЛАЛАА.
Ажлын хэсэгт Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд, төлөөлөгч Ц.Алимаа, Төв аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э. Гэрэлцогт, нэгдсэн эмнэлэгийн чих, хамар хоолойн эмч Н. Оюун-Эрдэнэ нар сумын онцгой комиссын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага зохицуулалтаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцан ажиллалаа. Сумын Сөгнөгөр Баянгол, Мандлын арын голын халианд өртөөд байгаа айл өрхийг газар дээр үзэж цаашид авах арга хэмжээг тогтоох, Үдлэг багийн Бургалтай, Ар Өвөр нумтад цасанд боогдсон 6 айлд эмнэлгийн болон эд материалын тусламж үзүүллээ. Аймгийн онцгой комиссоос сумын онцгой комисст: -Өрхийн эмчийн цүнх 2 ширхэг -Эмийн багц 30 ширхэг -Тэжээлийн буудай 35 тн -Цагаан будаа 6 шуудай -5,000,000₮-ийн шатахуун -Загасан тос 60 литр -Хуурай глюказ 50 кг Шархны тос 40 литр тус тус хүлээлгэн өглөө

 

2024-02-28 15:00:00