• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА С.МАГНАЙБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Хууль, эрхзүйн хэлтсийн дарга С.Магнайбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баян суманд ажиллаж байна. Ажлын хэсэгт Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Баттөгс, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Ж.Даш-Яйчил, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн дотрын их эмч Б.Энхзул нар сумын онцгой комиссын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага зохицуулалтаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцан ажиллаж байна. Аймгийн онцгой комиссоос сумын онцгой комисст: -Өрхийн эмчийн цүнх 2 ширхэг -Эмийн багц 30 ширхэг -Тэжээлийн буудай 10 тн -Цагаан будаа 5 шуудай -5,000,000₮-ийн шатахуун -Загасан тос 60 литр -Хуурай глюказ 50 кг Шархны тос 40 литр тус тус хүлээлгэн өглөө. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

2024-02-26 19:00:00