• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАЯНХАНГАЙ СУМ НИЙТ 18 УДААГИЙН ДАВТАМЖТАЙ 1079км ЗАМ ДАВААГ НЭЭЖЭЭ
Монгол улсын Засгийн газраас өвөлжилт хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг Гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбоотой 27 сумдад ажлын хэсгүүд ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхангай сумын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай дэмжлэг тусламж үзүүллээ. Баянхангай сумын хэмжээнд 200 малчин өрх, 68 мал бүхий өрхийн 84,000 толгой мал өвөлжиж, одоогоор малын хорогдол 5,905-д хүрээд байна. Сумын онцгой комиссоос алслагдсан айл өрхүүдрүү нийт 18 удаагийн давтамжтай давхардсан тоогоор 1079 км зам давааг нээсэн байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цаг үеийн хүнд нөхцөл байдалтай холбогдуулан улс, аймгийн онцгой комиссоос олгосон 400 шуудай хивэг, 91 боодол ногоон тэжээл, 122 боодол өвс, 14 тн тэжээлийн будаа, 5.0 сая төгрөгийн шатахуун болон эмийн багц, малын эм бэлдмэлийн дэмжлэгийг сумын онцгой комисст хүлээлгэн өгчээ. Мөн 1 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж, суманд туулах чадвар сайтай автомашиныг эрсдэлт нөхцөл үүссэн газарт ажиллуулахаар шийдвэрлэлээ. Төв аймгийн ИТХ

 

2024-02-26 18:00:00