• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Тэжээлийн буудай шуудайлах ажлыг зохион байгууллаа
Улсын Онцгой комиссын шийдвэрээр ХХААХҮЯ-ны дэргэдэх Хөдөө аж ахуйн корпорациас 10.000 тонн тэжээл, тэжээлийн буудайг өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад олгохоор шийдвэрлэсэн. Төв аймагт нийлүүлэгдсэн 525 тонн тэжээлийн буудайг шуудайлж, хуваарилах ажлыг зохион байгуулж, эхний ээлжинд Эрдэнэсант, Лүн, Зуунмод сумдад олгосон бол бусад төмөр зудтай байгаа сумдын малчдад хүргэхээр ажиллаж байна. "Төв АЗЗА" ТӨХК-ний хашаанд буусан тэжээлийн буудайг шуудайлах ажилд оролцсон аймгийн ОБГ-ын албан хаагчид болон бусад байгууллагын албан хаагчдад талархал илэрхийлье.

 

2024-02-26 12:00:00