• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ГХБХБГ-ЫН ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД НЭГДЛЭЭ
Монгол улсын засгийн газрын шийдвэрийг үндэслэн аймаг, орон нутгийн удирдлагаас өвөлжилтийн байдал хүндэрсэн энэ цаг үед ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад зудын эрсдэлтэй байгаа сум орон нутагт дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалж малчдад туслах аяныг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон болон сумдын газрын даамлууд нэг өдрийн цалин болох 2 765 000 төгрөгийг хандивлаж байгаа аж. Мөн албан хаагчид өөрсдийн нөөц боломжийг ашиглан хийсэн 18 ширхэг бээлий / 63000/, 5 ширхэг жижиг нэмнээ / 100000/, 7 ширхэг том нэмнээ /490000/, 18 ширхэг хурганы уут /270000/, 13 ширхэг адуучин малгай /360000/, 1 ширэг хурганы нэмнээ /3000/ зэрэг 1.286.000 төгрөгийн эд зүйлсийг оёж, хандивын аянд нэгдэж байна. Мөн тус хамт олны уриалгыг дэмжин барилга угсралтын “Монтед констракшн” ХХК-200000, “Клаймакс интернэшнл” ХХК-200000, “Баяндөрвөлж” ХХК-200000, “Төв Цогт-Өлзийт” ХХК-200000, “Өгөөмөр-Уул” ХХК-200000, “Нью прожект констракшн” ХХК-200000, “Арбулаг” ХХК-200000, Газрын кадастрын компани “Төв тэгш хэм” ХХК-100000, “Лэнд мэп” ХХК-60000, “Дойтын булаг” ХХК-100000 төгрөг тус тус хандивлажээ. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олны зүгээс бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хандивын аянд нэгдэхийг уриаллаа.

 

2024-02-25 11:16:00