• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАЯНГОЛЫН АМАНД МОНГОЛЫН АНХНЫ САНСАР СУДЛАЛЫН ЗУСЛАНГ /SPACE CAMP MONGOLIA/ БАЙГУУЛНА

Монгол улсын баатар, Зөвлөлт Холбоот улсын баатар, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа болон ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл, “Дүдү” боловсролын сангийн захирал Д.Мөнхтулга, Сансрын академийн үүсгэн байгуулагч Д.Хос-Эрдэнэ нар Батсүмбэр сумын ИТХ-ын дарга Б.Цэцэнтунсагтай уулзаж дээрх зуслангийн төсөл болон улсын хэмжээнд сансар судлалын чиглэлд хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өглөө. “Дүдү” боловсролын сан нь хүүхэд багачуудад сансар судлал, сансрын шинжлэх ухааны мэдлэг олгох олон ажлуудыг зохион байгуулдаг ба өнгөрсөн жил Батсүмбэр сумын 100 гаруй хүүхэд, эцэг эхийн төлөөллийг нэг өдрийн сансрын хөтөлбөрт оролцуулж байсан аж. Баянголын аманд баригдах “Space camp Mongolia” хүүхдийн зуслангийн төсөлд НАСА-н Турк дэх Сансрын зуслан, Хонгконгийн сансар судлалын нийгэмлэг болон хэд хэдэн орны элчин сайдын яамдууд хамтран ажиллахаар болжээ.

2021-09-07 15:41:26