• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
27 СУМДАД ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСГҮҮД АЖИЛЛАНА
Монгол улсын Засгийн газраас өвөлжилт хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан зудын эрсдлийг бууруулах, хаваржилтийн хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, хэлтэс байгууллагын дарга нар, эрүүл мэндийн байгууллагатай хамтарсан өргөтгөсөн ажлын хэсэг 02-р сарын 25-наас 27 сумдад ажиллана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутгийн нөхцөл байдалтай танилцах, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Улс, аймгийн онцгой комиссын албан даалгаварын хэрэгжилтийг хангах, мэргэжлийн анги, томилгоот хүн хүч, техник хэрэгсэл, бэлэн байдал хангагдсан байдалтай танилцах, холбогдох заавар зөвлөмжийг өгөх болон сумдад хувиарлагдсан өвс тэжээл, шатахууны дэмжлэг, эмийн багц зэргийг хүлээлгэн өгч ажиллах юм.
2024-02-25 14:00:00