• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар Баянчандмань сумын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж шаардлагатай дэмжлэг үзүүллээ.
Сумын нийт нутгаар цасны зузаан дунджаар 23 см, гуу жалгандаа 35-40 см хунгарлан тогтож цагаан зудын нөхцөл байдалтай байна. Сумын хэмжээнд 429 малчин өрх, 305 мал бүхий өрхийн нийт 40941 толгой мал өвөлжиж, малын зүй бус хорогдол 141 буюу 0.32 хувь байна. Малчдын өвөлжөө, хаваржаа руу явах гол замыг нээх чиглэлээр 3 удаагийн давтамжтай 280 км гаргасан талаар танилцууллаа. Цагийн байдалтай холбогдуулан улс, аймгийн онцгой комиссоос 800 боодол ногоон тэжээл, 100 шуудай хивэг, 10 тонн тэжээлийн будаа, 5.0 сая төгрөгийн шатахууны дэмжлэг Сумын Онцгой Комисст үзүүллээ.

 

2024-02-25 09:00:00