• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУМДЫН МАЛЧИД, ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүд, Хүүхэд, Дотрын нарийн мэргэжлийн эмч нар 2024 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Бүрэн суманд ажиллаж, сумын малчид, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай үйлчлүүлэгч болон алслагдсан малчин өрхийн иргэд нийт 60 хүнд хүрч үйлчилсэн байна. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нийт -16 иргэнд үзлэг хийснээс 7 жирэмсэн эмэгтэйг Нэгдсэн эмнэлэгт шинжилгээнд хамруулах шаардлагатай байгааг зөвлөж, СЭМТөвийн эмчид заавар, зөвлөгөө өгсөн байна. Хүүхдийн эмч нийт- 20 хүүхэд үзлэгт хамруулснаас алслагдсан нутагт байгаа малчин өрхийн 1 хүндэвтэр хүүхдийг сумын Эрүүл мэндийн төвд авчирч, хэвтүүлэн эмчилгээнд хамруулсан байна. Дотрын эмч нийт-24 хүнд үзлэг хийснээс хэвтэн эмчлүүлж байсан 3 хүндэвтэр өвчтөнд, гэрээр 1 хүндэвтэр хүнийг үзэж эмчилгээний зөвлөгөө өгчээ. Эмч нарын багийн автомашины нум эвдэрч, аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч өөрийн хүч боломжоор засварлан үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа мэдээ авлаа. Өнөөдөр эмч нарын баг Баян-Өнжүүл суманд ажиллаж байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
2024-02-24 11:00:00