• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДЫН МАЛЧИД, ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Алслагдсан хөдөөгийн малчид, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүд, нярай болон 0-5 насны хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, мөн эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч нарын хамтарсан үзлэгийн баг орон нутагт ажиллаж байна. 2024 оны 02 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд Эрдэнэсант суманд ажиллаж нийт 23 иргэнд үзлэг оношилгоо хийж, алслагдсан болон цас ихтэй газар хаваржиж байгаа 4 өрхийн 4 иргэнд үзлэг оношилгоо хийж, эмчийн хяналтад эмчлүүлэх шаардлагатай 2 насанд хүрэгсэд болон 2 хүүхдийг сумын төвд авчирсан байна. Мөн 2024 оны 02 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дэлгэрхаан суманд ажиллаж нийт 32 иргэнд үзлэг, оношилгоо хийж, хэвтэн эмчлүүлж байгаа 2 үйлчлүүлэгчдэд үзлэг хийж, зөвлөгөө өгсөн байна. Мөн сумын төвд хяналтад байгаа 2 хүндэвтэр үйлчлүүлэгчдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Төв аймгийн Эрүүл мэндийн газар

 

2024-02-23 09:00:00