• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
УИХ-ын гишүүн Н.Энхболд, ЗГ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн байдал хүндэрсэн Өндөрширээт суманд ажиллаж, өргөтгөсөн хурал зохион байгууллаа
Хуралдаанаас: 1. Цасанд боогдсон малчин өрхүүд рүү зам гаргахад шаардлагатай 5 тонн түлшийг яаралтай нийлүүлэх. Өмнө нь Сумын Онцгой комисст хуримтлагдсан 20 орчим сая төгрөгийн шатахууны өрийг барагдуулах. 2. Зам гаргахад шаардлагатай Ковш машиныг жолоочийн хамт байрлуулж ажиллуулах. 3. 800 боодол ногоон тэжээл, 40 тонн хивэг, тэжээлийн будаа болон малын эм бэлдмэл олгох. 4. Сумын Онцгой комисст туулах чадвар сайтай автомашиныг тус тус шийдвэрлэлээ.

 

2024-02-20 13:00:00