• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ”-ИЙНХӨӨ ХҮРЭЭНД ХААИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Аймгийн “ Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор ХААИС-ийн төлөөлөл манай аймагт ажиллаж, хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, ЗДТГазрын дарга С.Магнайбаяр, ХХААГазрын дарга Н.Гантулга, бусад албаны хүмүүс, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон ХААИС-ийн төлөөлөл, Захиргааны зөвлөлийн гишүүд оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм.
Уулзалтаар Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэх, хос мэргэжлээр оюутан залуусыг сургах, хоршоодын үйл ажиллагаа чадавхжуулах, шинэ бүтээл, оновчтой санаа хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, хөрс, агрохимйин шинжилгээ хийх, ургац хураалтад оюутан залуусыг ажиллуулах, үрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай санал солилцсон бөгөөд хоёр талын нөхцөл, боломжид тулгуурлан хэрэгжүүлэхээр боллоо.
2021-09-07 15:37:08