• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУМДЫН УДИРДЛАГА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, СЕМИНАРЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн жилийн төлөвлөгөө, “Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн зорилт, арга хэмжээ болон бусад бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сумдад зохион байгуулах талаар арга зүйн мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулж буй уг сургалтад сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, төсөвт байгууллагын дарга нар, багийн Засаг дарга нар цахимаар оролцож байна. Сургалтыг аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат нээж, “Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл хүргэлээ. Сургалтын хүрээнд: - “Төрийн захиргааны бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилт, анхаарах асуудал - “Е-Монголиа” цахим системийг иргэдэд таниулах, төрийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх нь” Төрийн цахим үйлчилгээний “Хурдан төв”-ийн мэдээлэл
- Сумдын Онцгой комиссын үйл ажиллагаанд анхаарах асуудал, 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээ - Нийгмийн салбарт 2024 онд анхаарах асуудал, орон нутгийн хамтын ажиллагаа - Боловсролын салбарт баримтлах бодлого чиглэл, анхаарах асуудал - Эрүүл мэндийн салбарын баримталж буй бодлого, 2024 оны зорилт - Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр орон нутагт анхаарах асуудал - Соёл урлагийн үйл ажиллагааны талаар анхаарах асуудал - 2023 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, Хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр анхаарах асуудал - Хууль зүйн бодлогын чиглэлээр 2024 онд дэвшүүлсэн зорилт, анхаарах асуудал - “Теле камер” төслийн талаар - Хөгжлийн бодлого төлөвлөлтөд аймаг, сумдын хамтын ажиллагаа, сум орон нутгийн үүрэг хариуцлага - Хөдөө аж ахуйн салбарт 2024 онд анхаарах асуудал - Байгаль орчин, аялал жуулчлалын талаар аймаг, орон нутагт хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудал - Газрын харилцааны чиглэлээр сум, орон нутагт анхаарах асуудал - 2024 оны төсөв, санхүүгийн талаар анхаарах асуудал - Төсвийн орлого бүрдүүлэхэд анхаарах асуудлуудаар холбогдох хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлагууд мэдээлэл өгөх юм.
2024-02-20 11:00:00