• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЦЭРГИЙНХЭН ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙЛ ӨРХӨД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭЭР
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалд дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Хуурай замын цэргийн командлагчид хандснаар Зэвсэгт хүчний 7 ангийн 47 албан хаагч 20 нэгж техниктэйгээр 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 628 малчин айл, өрхөд тусламж үзүүлж 3648 км зам давааг нээх ажлыг зохион байгуулаад байна. Төв аймгийн Эрдэнэсант суманд 2024 оны 02 дугаар 16-ны өдрөөс Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах ахлагч Д.Сүхбаатар, ахлагч Б.Ууганбат, энгийн Л.Бат болон Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ахлах ахлагч М.Үнэнхүү, дэд ахлагч М.Цогнэмэх нар туулах чадвар сайтай 4 нэгж техниктэйгээр малчин айл өрхөд, өвс тэжээл хүргэх, цасанд боогдсон зарим малчин өрхийг нүүлгэх, орон нутгийн зам давааг нээх үүргийг гүйцэтгэж одоогийн байдлаар 17 өрх айлд нийт 1300 боодол өвс 90 шуудай тэжээл хүргэж, 515 км зам гаргаж, цасанд суусан 7 авто машин 71 иргэний аюулгүйн болгон сумын онцгой комисстой хамтран үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын удирдлага, ард иргэдээс Зэвсэгт хүчний удирдлага, нэгтгэл ангийн бие бүрэлдэхүүнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлсээр байна. Эх сурвалж: Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб

 

2024-02-19 09:00:00