• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.
Монгол улсын Засгийн газрын 286 тоот тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд манай аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Заамар сумд зузаан цастай учраас цагаан зудын нөхцөл байдал үүссэн. Мөн Баянчандмань, Баян, Баянцагаан, Цээл, Аргалант, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Эрдэнэ сумд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. Зудын нөхцөл байдалтай байгаа сумдад хохирлыг багасгах, эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газрын гишүүн Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллах бөгөөд тус ажлын хэсэг малчдад шаардлагатай өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутагт зам харгуй гаргах зэрэг ажил хийгдэнэ. Тус ажлын хүрээнд аймгийн Онцгой комисс хуралдаж аюулгүйн нөөцөөс малын тэжээл, ногоон тэжээл, малчдад эрүүл мэндийн багц, малын эмийн багцыг хүргэх ажлыг зохион байгуулах тус арга хэмжээнд шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэлээ.

 

2024-02-18 12:00:00