• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нь 27 сумын хүүхдүүдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, жилд дунджаар 900-1000 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг тасаг юм. Аймаг, орон нутгийн төсвийн 371,6 сая төгрөг, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламжийн 128,0 сая төгрөг, нийт 499,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн тасгийн агааржуулалт, дотор засвар үйлчилгээг цогцоор нь хийж, хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрджээ. Өнөөдрийн байдаар тус тасагт 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
2024-02-15 13:00:00