• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ" ТӨСӨЛ ТӨВ АЙМГИЙН 24 СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ДУНД СУРГУУЛЬД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл 2015 оноос эхлэн бага боловсролын хүрээнд хэрэгжиж эхэлсэн билээ. Уг төслийн хүрээнд "Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр-V" төсөл хэрэгжихээр болж манай аймгийн 24 сумын /Аргалант,Архуст, Батсүмбэр, Баян, Баян-Өнжүүл, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянхангай, Баянцагаан, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Бүрэн, Дэлгэрхаан, Жаргалант, Заамар сумын 1,2-р сургууль, Өндөрширээт, Угтаал, Цээл, Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургууль, Зуунмод сумын 4,5 дугаар сургууль “Хүмүүн цогцолбор сургууль”/ Ерөнхий боловсролын сургуулийн 25 төсөл дэмжигдэж нийт 155 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдсан бөгөөд төсөл хэрэгжүүлэх сургуулиудтай "Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр-V" төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

2021-09-07 15:34:04