• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ХОШОЙ АВРАГА БОЛОН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ЦОЛ ТЭМДГИЙГ ХХААГ-ЫН ДАРГА Н.ГАНТУЛГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

Монгол түмний уламжлалт Сар шинийн босгон дээр улс эх орон, аймаг орон нутгийнхаа эдийн засгийн тэргүүлэх салбар болсон хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарын хөгжлийг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Цээл сумын Сүүл буга багийн малчин Пүрэвийн Баярсайханыг "Аймгийн Хошой аварга малчин", Цээл сумын Хүүлээхан багийн малчин Доржпаламын Мөнхбатыг "Аймгийн аварга малчин", Угтаалцайдам сумын Асгат багийн малчин Санжааийн Онгонбаатарыг "Аймгийн аварга малчин" цол, тэмдгээр шагнасныг аймгийн ХХААГ-ын дарга Н.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өглөө.

2024-02-07 09:00:00