• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2024 - БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨН 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Өнөөдрийн Төвийн бүсийн холболтын дэд бүтэц - Панел хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар панелистаар оролцож, Төвийн бүсийн дэд бүтцийн давуу тал, боломж шийдлийн талаар, хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах гол түшиц бүсийн хувьд Төвийн бүсийн хөгжилд түлхэц болохуйц асуудлаар саналаа хэллээ. Үүнд: •Төвийн бүсэд эрчим хүчний хэрэглээ өндөртэй, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэснээр хөнгөн, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой. •Төв аймагт 300мкв хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц баригдаж байна. 2024 онд эхний ээлжийн үйлдвэр ашиглалтад орно. •Төв аймгийн нутаг дэвсгэрт нийслэлийн 30 орчим мянган иргэн газар өмчилсөн. Эдгээр иргэдийн өмчилсөн газрын дэд бүтцийн асуудлыг хамтран шийдвэрлэснээр Хотоос хөдөө рүү шилжин суурьших иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, ая тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлснээр төвлөрлийг сааруулах боломжтой гэдгийг онцоллоо.
2024-02-02 09:00:00