• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Богдхан төмөр замын нээлтэд оролцсоны дараа Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-н гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Төв аймагт ажиллалаа. Энэ үеэр Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн иргэдтэй уулзалт хийсэн. Уулзалтын хүрээнд Монгол улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтууд, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэсэн юм.

2021-08-23 19:39:54